Хөрөнгийн менежмент

Ньюком Проперти ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд хөрөнгийн менежмент болон оффис, автомашин, гарааш түрээсийн үйлчилгээ, оффис худалдаа үйлчилгээний газрын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар үйлчилгээ болон дагалдах нэмэлт үйлчилгээнүүд, хувь хүмүүст зориулсан гэрийн үйлчилгээ, орон сууц борлуулалтын үйлчилгээнүүдийг эрхлэн явуулж байна.

Хөрөнгийн менежментийн үйлчилгээгээ хөрөнгө эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувь хүмүүс, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад зориулан объектын ерөнхий болон давхар түрээсийн үйлчилгээ, өдөр тутмын удирдлага болон зохион байгуулалт, оффисын болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, хангамж, инженер техникийн иж бүрэн засвар үйлчилгээ, зочид үйлчлүүлэгчдийн хүлээн авалт, харуул хамгаалалтын үйлчилгээ, гадна талбайн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, инженерийн шугам сүлжээ болон техникийн үйлчилгээ гэсэн цогц хэлбэрээр хүргэж байна.

Бид та бүхний ажиллаж, амьдрах хамгийн тохилог, цэвэр, аюулгүй орчинг бий болгож, бизнесийн үйл ажиллагааг тань хөнгөвчилж олон талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Та манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкүүдээр орж танилцаарай.

Түрээсийн үйлчилгээ | Цэвэрлэгээ үйлчилгээ | Засвар үйлчилгээ | Нэмэлт үйлчилгээ